Сошиалаар хэмлэлдэж биш, соёлтойгоор мэтгэлц=Ялагч нь бид!

2017/05/19

Тэдэнд сонгогдох эрх бий. Бидэнд сонгох эрх бий. Эрх гэдэг ойлголттой үргэлж хамт явах ёстой зүйл бол үүрэг. Тэр ч утгаараа сонгогчдод сонгох эрхээ эдлэх боломжийг нь бүрдүүлэх үүрэг эрх мэдэлтнүүдэд байгаа.  Тун удахгүй Монгол Улсын иргэд шинэ Ерөнхийлөгчөө сонгох сонгуульд оролцоно. Нэр дэвшигшид ч сонгуулийн сурталчилгаагаа удахгүй эхлэх гэж байна. Бодит нөхцөл байдлыг харвал нэр дэвшигчдийн штабууд, пиарын баг энэ тэр нь сошиал давалгаанд ихээхэн ач холбогдол өгч, тэр хэрээр бохир арга барилаар уралдах шинжтэй байгаа нь ил байна л даа. Гол нь энэ бүхний эцэст сонгогчид СОНГОХ ЭРХ-ээ эдэлж чадах уу гэдэг чухал асуудал байна л даа. Нэр дэвшигчдийн талаарх элдэв цуу яриа, фотошопдсон зураг сэлтэд иргэд сонголтоо мэдүүлэх үү, ер нь сонгуулийн сурталчилгааны ийм бохир деталиуд сонгогчдын сэтгэлзүйд хэрхэн нөлөөлдөг вэ гэхчлэн асуудлууд мэдээж яригдах ёстой байх. Гэхдээ энэ тухайдаа түр азнаад хэлэх гээд байгаа цөм санаандаа анхаарал хандуулъя.

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг жинхнээс нь мэтгэлцүүлэх нь тун зөв шийдэл юм. Манай тухайд мэтгэлцээн гэж бий ч, тэр нь уг чанартаа ямаршуухан юм болоод өнгөрдөгийг бид мэднэ. Гэтэл дэлхийн улс орнуудын сонгуульд мэтгэлцээн ямар чухал байр суурийг эзэлж байна вэ. Шаталсан мэтгэлцээнүүдийн дараа сонгогчдын сэтгэлзүй, саналын байдалд ямар өөрчлөлт ордог вэ гэдгийг бид АНУ-ын Ерөнхийлөгчийн сүүлийн сонгуулиас бэлхнээ харсан шүү дээ. Гол нь мэтгэлцээнээс иргэд үнэн зөв мэдээлэл олж авах ёстой болохоос биш хэдэн нэр дэвшигч эгнэж зогсчихоод  хэн нь мундаг гэдгээ харуулах жүжиг биш гэдгийг улстөр судлаач хэлж байгаа юм.

Улс төр судлаач, доктор Ц.Мөнхцэцэг “Дэлхийн улсуудын сонгуулийн дүнд нөлөө үзүүлэгч чухал үйл ажиллагаа нь намын лидерүүд болон ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн халз мэтгэлцээн байдаг. Халз мэтгэлцээний гол мөн чанар бол бодлогын асуудлаар өөр хоорондоо мэтгэлцэх, өрсөлдөгчийн байр суурийг няцаах, сул талыг илрүүлэх явдал билээ. Сонгуулийн кампанийн төгсгөл дэх улс төрийн лидерүүдийн халз мэтгэлцээн нь сонгогчдын хамгийн ихээр сонирхон үздэг телевизийн сурталчилгаа болдог. Тиймээс халз мэтгэлцээнд тухайн лидер хэрхэн оролцох нь сонгуулийн эцсийн дүнд хүчтэй нөлөө үзүүлдэг байна... “  хэмээсэн бол МУИС-ШУС-ийн Улс төр судлалын тэнхимийн багш Д.Оюунчимэг ярихдаа “Мэтгэлцэгч талууддаа хүндэтгэлтэй, үзэгч, сонгогчдодоо хүндэтгэх, асуудалд баримт нотолгоотой, бодитой хандах, логик уялдаатай, системтэй, товч тодорхой гаргах зэрэг үндсэн зарчмыг баримтлах ёстой. Үүний зэрэгцээ мэтгэлцэгч талаа баримт нотолгоогүй, үндэслэл муутай, алдаатай үр дагавар авчрахаар, эсвэл ерөнхийлөгчийн эрх, үүрэгтэй  нь холбоогүй зүйл яривал  сонсоогүй мэт байж болдоггүй бол бас уухайлан дайрах зохимжгүй.Ялангуяа хувь хүний талаас нь дайрч давшиж хэрхэвч болохгүй. Ингэж ёс зүйтэй байх нь өрсөлдөгчөө хүндэлж байгаагаас гадна тухайн нэр дэвшигч өөрийгөө хүндэлж байна гэсэн үг. Эцсийн дүндээ сонгогчдод буруу ойлголт төрүүлэхгүй байх нь чухал. “Би, яагаад таныг төрийн тэргүүнээр сонгох ёстой вэ” гэдэгт хариулт өгөх нь уг мэтгэлцээний гол зорилго. Таныг сонгох нь зөв юм байна гэдгийг мэтгэлцээнийхээ үеэр харуулах ёстой. Тэгэхийн тулд хөтлөгчийн тавьсан асуултад оновчтой, эмх цэгцтэй, цагаа барьж хариулах нь чухал байдаг. Эхлээд асуудлын талаар тойрч нуршилгүй шууд оновчтой хариулт өгөөд үлдсэн хугацаанд нь түүнийгээ дэлгэрүүлж, эцэст нь зөв төгсгөх нь нэн чухал. Ингэж богино хугацаанд оновчтой хариулж сурахын тулд тодорхой бэлтгэл хэрэгтэй.” хэмээн ярьсан байна.

За мөн Улс төр судлаач, доктор Ц.Мөнхцэцэг нийтлэлдээ “Хамгийн сүүлд болсон ерөнхийлөгчийн сонгуулийн халз мэтгэлцээн болох Францын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид хоёр удаа мэтгэлцсэн. Эхнийх нь анхан шатны сонгуульд өрсөлдөж буй 11 нэр дэвшигч оролцсон 4 цагийн турш үргэлжилсэн халз мэтгэлцээн байсан бөгөөд үүнийг “Агуу мэтгэлцээн” гэж францчууд нэрлэсэн. Энэ мэтгэлцээнээр сонгуулийн мөрийн хөтөлбөрийн үндсэн асуудлуудаас гадна Европын холбооноос гарах уу, үгүй юу, цагаачдын урсгалыг яах вэ гэх мэт хамгийн хурц асуудлаар нэр дэвшигчид байр сууриа илэрхийлсэн бөгөөд Францын түүхэнд байгаагүй олон нэр дэвшигч оролцсон хурц мэтгэлцээн болсон билээ.” хэмээн бичжээ.

Тэгэхээр манай улсын Ерөнхийлөгчийн сонгууль ч гэсэн яагаад тийм “агуу” мэтгэлцээнтэй байж болохгүй гэж. Ардчилсан улс гэх тодотголтой юм бол, иргэдэд сонгох эрх хуулиар бий л юм бол, бодит боломжийг нь бүрдүүлээд өг л дөө. Сошиалаар талцаж бие биенээ хэмлэж өрсөлдөх биш, бодлогоо, хэрхэхээ, дөрвөөр тогтохгүй жилийн дараачийг хэрхэн зураглаж харж буйгаа соёлтойгоор хэлж ярьж, мэтгэлцэж болно шүү дээ. Мэтгэлцээний ялагч нь ард түмэн байвал тэгээд гүйцээ.

Эх сурвалж:  Шуурхай.мн

 


Энэ мэдээ таалагдаж байвал:




Сүүлд нэмэгдсэн


Олон Улсын Стандартын Академийн VIP сургалтанд урьж байна Олон Улсын Стандартын Академийн VIP сургалтанд урьж байна
уржигдар
У.Хүрэлсүхийг муучилж, намаараа туг тахихыг хэн хүсээд байна вэ У.Хүрэлсүхийг муучилж, намаараа туг тахихыг хэн хүсээд байна вэ
уржигдар
Тэд ийм л хүүхдүүд байж… Тэд ийм л хүүхдүүд байж…
2017/07/20
Ээж, дүүгээ хөнөөсөн 14 настай алуурчин британичуудыг ШОКОНД оруулав Ээж, дүүгээ хөнөөсөн 14 настай алуурчин британичуудыг ШОКОНД оруулав
1 · 2017/07/20

Эрх нь зөрчигдсөн хүүхдүүд өмгөөлөгч Г.Батбаяртай холбоотой асуудлаар Ерөнхийлөгчид хандахаар боллоо Эрх нь зөрчигдсөн хүүхдүүд өмгөөлөгч Г.Батбаяртай холбоотой асуудлаар Ерөнхийлөгчид хандахаар боллоо
2017/07/20
С.Баяр нарыг элчин сайдаас эргүүлэн татах албан бичиг хүргүүллээ С.Баяр нарыг элчин сайдаас эргүүлэн татах албан бичиг хүргүүллээ
2017/07/19
Д.Сосорбарам Ерөнхийлөгчийн зөвлөх боллоо Д.Сосорбарам Ерөнхийлөгчийн зөвлөх боллоо
1 · 2017/07/19
Амьд явах баталгаа өгөөч! Ахиж ийм зовлон хэнд ч бүү тохиог Амьд явах баталгаа өгөөч! Ахиж ийм зовлон хэнд ч бүү тохиог
2017/07/19
Д.Болд, Э.Бадар-Ууган нарын 19 зөвлөхийг ажлаас нь чөлөөллөө Д.Болд, Э.Бадар-Ууган нарын 19 зөвлөхийг ажлаас нь чөлөөллөө
2017/07/19
Дэлхийн хамгийн царайлаг залуу болох Омар Боркан эхнэртэй болжээ /Фото/ Дэлхийн хамгийн царайлаг залуу болох Омар Боркан эхнэртэй болжээ /Фото/
2017/07/19
Ц.Содномдорж Тосонцэнгэл сумандаа наадам хийнэ Ц.Содномдорж Тосонцэнгэл сумандаа наадам хийнэ
2017/07/19
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн
2017/07/19
Улаанбаатарт өдөртөө 29-34 градус дулаан байна Улаанбаатарт өдөртөө 29-34 градус дулаан байна
2017/07/19
Чамд атаархдаг хүнийг таних 4 арга Чамд атаархдаг хүнийг таних 4 арга
2017/07/18
Үндэсний үйлдвэрлэгч “Шилмэл буйдан”, “T-Kitchen”-ны хамт олон түймэр унтраахад хандив өргөлөө Үндэсний үйлдвэрлэгч “Шилмэл буйдан”, “T-Kitchen”-ны хамт олон түймэр унтраахад хандив өргөлөө
2017/07/18
БНСУ-д хууль бусаар оршин суугч гадаад иргэдэд зориулан өршөөлийн аян зарлалаа БНСУ-д хууль бусаар оршин суугч гадаад иргэдэд зориулан өршөөлийн аян зарлалаа
2017/07/18
Дайны үед Солонгос эмэгтэйчүүдийг “Секс боол” болгож байсныг гэрчлэх анхны дүрс бичлэг Дайны үед Солонгос эмэгтэйчүүдийг “Секс боол” болгож байсныг гэрчлэх анхны дүрс бичлэг
2017/07/18
Буддын шашны ламтны занданшуулсан шарил эрдэмтдийг алмайруулжээ Буддын шашны ламтны занданшуулсан шарил эрдэмтдийг алмайруулжээ
2017/07/18
Япон самурайд “Дурласан” орос бүсгүйн түүх Япон самурайд “Дурласан” орос бүсгүйн түүх
2017/07/18
Дүрэлзэж буй гал руу хэдийг болтол хүрзтэй залуусыг явуулах вэ Дүрэлзэж буй гал руу хэдийг болтол хүрзтэй залуусыг явуулах вэ
2017/07/18
Алдартай 9 эмэгтэйн сайхан харагдах нууц Алдартай 9 эмэгтэйн сайхан харагдах нууц
2017/07/18
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2017/07/18
Улаанбаатарт өдөртөө 24-26 градус дулаан байна Улаанбаатарт өдөртөө 24-26 градус дулаан байна
2017/07/18
Дэлхийн шилдэг цахим компаний ажилчидын үдийн цай ямар байдаг вэ Дэлхийн шилдэг цахим компаний ажилчидын үдийн цай ямар байдаг вэ
2017/07/17
“Aladdin” бүрэн хэмжээний киноны гол дүрийн жүжигчид тодорлоо “Aladdin” бүрэн хэмжээний киноны гол дүрийн жүжигчид тодорлоо
2017/07/17
 19 насандаа хорих лагерийн харгалзагч болсон харгис бүсгүйн түүх 19 насандаа хорих лагерийн харгалзагч болсон харгис бүсгүйн түүх
2017/07/17
П.Орхон Мадридын тэмцээнээс алтан медаль хүртлээ П.Орхон Мадридын тэмцээнээс алтан медаль хүртлээ
2017/07/17
Ой хээрийн түймрээс сэргийлье! Ой хээрийн түймрээс сэргийлье!
2017/07/17
Найр наадмаа өндөрлөж, намрын ажилдаа оръё Найр наадмаа өндөрлөж, намрын ажилдаа оръё
2017/07/17
Үүл буудаж, түймрийн бүс нутагт бороо орууллаа Үүл буудаж, түймрийн бүс нутагт бороо орууллаа
2017/07/08
Хүүхдийн мөнгө орсон эсэхийг дараах цахим хаягаар шалгаарай Хүүхдийн мөнгө орсон эсэхийг дараах цахим хаягаар шалгаарай
2017/07/08
Наадмаар ажиллах худалдаа, үйлчилгээний газруудын хуваарь Наадмаар ажиллах худалдаа, үйлчилгээний газруудын хуваарь
2017/07/08
Х.Баттулга ялвал ирэх дөрвөн жилд ямар мөрийн хөтөлбөр хэрэгжих вэ Х.Баттулга ялвал ирэх дөрвөн жилд ямар мөрийн хөтөлбөр хэрэгжих вэ
2017/07/08
“Дээлтэй Монгол” наадам ирэх даваа гарагт болно “Дээлтэй Монгол” наадам ирэх даваа гарагт болно
2017/07/08
Сонгуулийн ирц 60.41 хувь хүрсэн учир дахин сонгууль болохгүй Сонгуулийн ирц 60.41 хувь хүрсэн учир дахин сонгууль болохгүй
2017/07/08
Нийслэлд Х.Баттулга 309 603 санал авч ялалт байгууллаа Нийслэлд Х.Баттулга 309 603 санал авч ялалт байгууллаа
2017/07/08
Сонгуультай холбоотой гомдол 73 болон өслөө Сонгуультай холбоотой гомдол 73 болон өслөө
2017/07/08
Гадаадад суугаа 2699 иргэн саналаа өгсөн нь өмнөх сонгуулиас хоёр мянгаар бага байна Гадаадад суугаа 2699 иргэн саналаа өгсөн нь өмнөх сонгуулиас хоёр мянгаар бага байна
2017/07/08
БСШУСЯ-ны харьяа Лаборатори 23 дугаар сургууль “Алтан гадас” одонгоор шагнагдлаа БСШУСЯ-ны харьяа Лаборатори 23 дугаар сургууль “Алтан гадас” одонгоор шагнагдлаа
2017/07/06
168 кг жинтэй сүйт бүсгүйд таарах хуримын даашинз олдоогүй учраас нүцгэн хуримлажээ 168 кг жинтэй сүйт бүсгүйд таарах хуримын даашинз олдоогүй учраас нүцгэн хуримлажээ
2017/07/06
ПРОГРАММИСТ ЗӨН БИЛЭГТЭН ЮУ ХЭЛЭВ ? ПРОГРАММИСТ ЗӨН БИЛЭГТЭН ЮУ ХЭЛЭВ ?
2017/07/06
Эрдэмтэд эмэгтэй хүний жинхэнэ гоё царайны шалгуурыг тогтоосон байна Эрдэмтэд эмэгтэй хүний жинхэнэ гоё царайны шалгуурыг тогтоосон байна
2017/07/06
Унаач хүүхдүүдийг цахим бүртгэлд хамруулна Унаач хүүхдүүдийг цахим бүртгэлд хамруулна
2017/07/06
МАН-ын бичлэгүүдийг задалсан гэх хүний машин "Баянгол" зочид буудлын хашаанд байна МАН-ын бичлэгүүдийг задалсан гэх хүний машин "Баянгол" зочид буудлын хашаанд байна
2017/07/06
Наадмаар худалдаа, үйлчилгээний газруудын ажиллах цагийн хуваарь Наадмаар худалдаа, үйлчилгээний газруудын ажиллах цагийн хуваарь
2017/07/06
Д.Гантулга гишүүн хэвлэлийн хурал зарлалаа Д.Гантулга гишүүн хэвлэлийн хурал зарлалаа
2017/07/06
Өмгөөлөгч Г.Батбаярт хагас сая доллар ямар замаар ирэв ? Өмгөөлөгч Г.Батбаярт хагас сая доллар ямар замаар ирэв ?
2017/07/06
Энэ оны эхний долоон сарын хүүхдийн мөнгийг олгож эхэллээ Энэ оны эхний долоон сарын хүүхдийн мөнгийг олгож эхэллээ
2017/07/06
Үс засуулбал жаргал ирнэ Үс засуулбал жаргал ирнэ
2017/07/06
 Улаанбаатарт 19-21 градус дулаан байна Улаанбаатарт 19-21 градус дулаан байна
2017/07/05