Найр наадмаа өндөрлөж, намрын ажилдаа оръё

2017/07/17

Найр наадмаа өндөрлөж, намрын ажилдаа оръё

Наадмын маргааш намар гэж нэг үг бий. Эртнээс уламжилж ирсэн энэ үг зүгээр ч нэг гараагүй биз ээ. Хөхөөн дуу ойртсоныг илтгэх энэ үгийг дахин дахин хэлмээр байна. Намрын ажил нуруун дээр ирлээ, одоо найр наадмаа өндөрлөе.

Яах вэ, өвөлжин, хаваржин ажилласан хүмүүс зуны налгар цагт зугаалан, Үндэсний уламжлалт найр наадмаа тэмдэглэх нь зүйн хэрэг. Гэхдээ найр наадмаа өндөрлөх цаг аль хэдийнэ болжээ. Баяр наадам хэмээн хөл алдаж байх хооронд Сэлэнгэ аймгийн Ерөө, Мандал сумдад тус бүр гурав, Хүдэр суманд хоёр, Төв аймгийн Батсүмбэр суманд дөрвөн түймэр, нийтдээ 12 түймэр гарчээ.

Одоогийн байдлаар гурван түймрийг цурманд оруулж, есөн түймэр асч байгаа талаар Онцгой байдлын албаны сайтад мэдээлж байгаа билээ. Түүнээс гадна Онцгой байдлын газраас хориглосоор байхад түймэртэй ч нүүр тулж үзээгүй залуус сэтгэл хөдлөлдөө автан галын голомтод очиж, өөрсдийн биеэр туслахаар явсан. Харамсалтай нь тэдний зарим нь угаартаж, бүр модонд хүртэл даруулсан гэх мэдээлэл байна.

Түймрийн талаар анхны ч мэдэгдэхүүн байхгүй залуус дарь нь дээр давс гэгчээр онцгойгийн алба хаагчдад ёстой л нэрмээс болж байгаа аж. Иргэд хэцүү цагт эх орныхоо төлөө сэтгэл гарган нэгдэж, тусламжийн гараа сунгаж буй нь сайхан хэрэг. Гэхдээ түймэр гарч байгаа газар очиж, амь насаа эрсдэлд оруулах нь мэргэжлийн хүмүүст улам л төвөг удахын нэмэр. Уг нь онцгой байдлынхан гал унтраах гэж ирээд угаартаж, бэртэж, гэмтсэн иргэдтэй зууралдаж байхын оронд түймрээ жаахан ч гэсэн унтрааж байвал сайнсан.

Тэглээ ч ОБЕГ-аас одоогийн байдлаар хүн хүч дутагдаагүй, шаардлагатай тохиолдолд Зэвсэгт хүчний анги нэгтгэлийг дайчилна хэмээн мэдэгдсэн. Тиймээс найр наадмаа өндөрлөж, ядаж л эхний удаад түймрийг унтраах арга хэмжээ авбал дээрсэн. Харин дараагийн ээлжинд биднийг хахир өвлийг өнөтэй давах хадлан бордоогоо бэлтгэх, улсын нөөцийн санг бүрдүүлэх гээд том ажил хүлээж байна.

Хатуухан өвөлтэй нүүр тулдаг манайх шиг орон эртхэн л хадлан бордоогоо нөөцлөхгүй бол хөхөө өвлийн зуданд хамаг малаа алдаад дуусна. Түүнээс гадна нийслэлчүүдэд дулаан, эрчим хүчээ нөөцлөх, түлээ түлшээ бэлтгэх зэрэг багагүй ажил бий.

Энэ их ажил улсын баяр наадам, түүний араас үргэлжлэх аймаг, сумын наадмын тоосонд дарагдаж, мартагдах нь. Дээдэс, доодосгүй энд тэнд сайхан аялж, зугаалсан зургаа цахим ертөнцөд гайхуулж, энэ зуны наадам сайхан болж буйг шагшицгааж байна. Арга ч үгүй биз, Ерөнхийлөгчийн сонгуульд ээрэгдэн удаан хүлээлгэсэн наадам юм хойно сүржин тэмдэглэх нь мэдээжийн хэрэг. Гэхдээ намрын налгар өдрүүд наашилж эхэллээ. Нэг л мэдэхэд өвөл хаяанд ирчихнэ.

Жил бүрийн өвөл хэдэн малчид нь өвс, тэжээлгүй хэмээн гадна, дотноос тусламж, дэмжлэг гуйж зогсдог увайгүй суртлыг арилгах цаг болсон баймаарсан. Эрт цагт хүн бүр эрхэлсэн ажилдаа үнэнч хандаж, хадлан тэжээлдээ эртлэн гардаг байсан. Нэг үгээр хэлбэл, найр наадмаа ч, ажил үйлсээ ч сайн хийж чаддаг байж. Орчин цагт энэ сайхан уламжлал алдагдаж, найр наадам эхлэхээр хэзээ дуусахаа мэдэгдэхгүй, нэг л амар амгалан хүмүүс байх болжээ. Аливаа зүйл хэмжээ хязгаартай байхдаа сайхан. Ихдэх эсвэл багадвал ямар нэгэн балаг тарьдаг жамтай. Тиймээс дахин хэлье. Наадмын маргааш намар. Тиймээс намаржин хавтгайрдаг найр наадмаа өндөрлөж, хахир өвөлдөө бэлдэцгээе.


Энэ мэдээ таалагдаж байвал:




Сүүлд нэмэгдсэн


Олон Улсын Стандартын Академийн VIP сургалтанд урьж байна Олон Улсын Стандартын Академийн VIP сургалтанд урьж байна
уржигдар
У.Хүрэлсүхийг муучилж, намаараа туг тахихыг хэн хүсээд байна вэ У.Хүрэлсүхийг муучилж, намаараа туг тахихыг хэн хүсээд байна вэ
уржигдар
Тэд ийм л хүүхдүүд байж… Тэд ийм л хүүхдүүд байж…
2017/07/20
Ээж, дүүгээ хөнөөсөн 14 настай алуурчин британичуудыг ШОКОНД оруулав Ээж, дүүгээ хөнөөсөн 14 настай алуурчин британичуудыг ШОКОНД оруулав
1 · 2017/07/20

Эрх нь зөрчигдсөн хүүхдүүд өмгөөлөгч Г.Батбаяртай холбоотой асуудлаар Ерөнхийлөгчид хандахаар боллоо Эрх нь зөрчигдсөн хүүхдүүд өмгөөлөгч Г.Батбаяртай холбоотой асуудлаар Ерөнхийлөгчид хандахаар боллоо
2017/07/20
С.Баяр нарыг элчин сайдаас эргүүлэн татах албан бичиг хүргүүллээ С.Баяр нарыг элчин сайдаас эргүүлэн татах албан бичиг хүргүүллээ
2017/07/19
Д.Сосорбарам Ерөнхийлөгчийн зөвлөх боллоо Д.Сосорбарам Ерөнхийлөгчийн зөвлөх боллоо
1 · 2017/07/19
Амьд явах баталгаа өгөөч! Ахиж ийм зовлон хэнд ч бүү тохиог Амьд явах баталгаа өгөөч! Ахиж ийм зовлон хэнд ч бүү тохиог
2017/07/19
Д.Болд, Э.Бадар-Ууган нарын 19 зөвлөхийг ажлаас нь чөлөөллөө Д.Болд, Э.Бадар-Ууган нарын 19 зөвлөхийг ажлаас нь чөлөөллөө
2017/07/19
Дэлхийн хамгийн царайлаг залуу болох Омар Боркан эхнэртэй болжээ /Фото/ Дэлхийн хамгийн царайлаг залуу болох Омар Боркан эхнэртэй болжээ /Фото/
2017/07/19
Ц.Содномдорж Тосонцэнгэл сумандаа наадам хийнэ Ц.Содномдорж Тосонцэнгэл сумандаа наадам хийнэ
2017/07/19
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн
2017/07/19
Улаанбаатарт өдөртөө 29-34 градус дулаан байна Улаанбаатарт өдөртөө 29-34 градус дулаан байна
2017/07/19
Чамд атаархдаг хүнийг таних 4 арга Чамд атаархдаг хүнийг таних 4 арга
2017/07/18
Үндэсний үйлдвэрлэгч “Шилмэл буйдан”, “T-Kitchen”-ны хамт олон түймэр унтраахад хандив өргөлөө Үндэсний үйлдвэрлэгч “Шилмэл буйдан”, “T-Kitchen”-ны хамт олон түймэр унтраахад хандив өргөлөө
2017/07/18
БНСУ-д хууль бусаар оршин суугч гадаад иргэдэд зориулан өршөөлийн аян зарлалаа БНСУ-д хууль бусаар оршин суугч гадаад иргэдэд зориулан өршөөлийн аян зарлалаа
2017/07/18
Дайны үед Солонгос эмэгтэйчүүдийг “Секс боол” болгож байсныг гэрчлэх анхны дүрс бичлэг Дайны үед Солонгос эмэгтэйчүүдийг “Секс боол” болгож байсныг гэрчлэх анхны дүрс бичлэг
2017/07/18
Буддын шашны ламтны занданшуулсан шарил эрдэмтдийг алмайруулжээ Буддын шашны ламтны занданшуулсан шарил эрдэмтдийг алмайруулжээ
2017/07/18
Япон самурайд “Дурласан” орос бүсгүйн түүх Япон самурайд “Дурласан” орос бүсгүйн түүх
2017/07/18
Дүрэлзэж буй гал руу хэдийг болтол хүрзтэй залуусыг явуулах вэ Дүрэлзэж буй гал руу хэдийг болтол хүрзтэй залуусыг явуулах вэ
2017/07/18
Алдартай 9 эмэгтэйн сайхан харагдах нууц Алдартай 9 эмэгтэйн сайхан харагдах нууц
2017/07/18
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2017/07/18
Улаанбаатарт өдөртөө 24-26 градус дулаан байна Улаанбаатарт өдөртөө 24-26 градус дулаан байна
2017/07/18
Дэлхийн шилдэг цахим компаний ажилчидын үдийн цай ямар байдаг вэ Дэлхийн шилдэг цахим компаний ажилчидын үдийн цай ямар байдаг вэ
2017/07/17
“Aladdin” бүрэн хэмжээний киноны гол дүрийн жүжигчид тодорлоо “Aladdin” бүрэн хэмжээний киноны гол дүрийн жүжигчид тодорлоо
2017/07/17
 19 насандаа хорих лагерийн харгалзагч болсон харгис бүсгүйн түүх 19 насандаа хорих лагерийн харгалзагч болсон харгис бүсгүйн түүх
2017/07/17
П.Орхон Мадридын тэмцээнээс алтан медаль хүртлээ П.Орхон Мадридын тэмцээнээс алтан медаль хүртлээ
2017/07/17
Ой хээрийн түймрээс сэргийлье! Ой хээрийн түймрээс сэргийлье!
2017/07/17
Найр наадмаа өндөрлөж, намрын ажилдаа оръё Найр наадмаа өндөрлөж, намрын ажилдаа оръё
2017/07/17
Үүл буудаж, түймрийн бүс нутагт бороо орууллаа Үүл буудаж, түймрийн бүс нутагт бороо орууллаа
2017/07/08
Хүүхдийн мөнгө орсон эсэхийг дараах цахим хаягаар шалгаарай Хүүхдийн мөнгө орсон эсэхийг дараах цахим хаягаар шалгаарай
2017/07/08
Наадмаар ажиллах худалдаа, үйлчилгээний газруудын хуваарь Наадмаар ажиллах худалдаа, үйлчилгээний газруудын хуваарь
2017/07/08
Х.Баттулга ялвал ирэх дөрвөн жилд ямар мөрийн хөтөлбөр хэрэгжих вэ Х.Баттулга ялвал ирэх дөрвөн жилд ямар мөрийн хөтөлбөр хэрэгжих вэ
2017/07/08
“Дээлтэй Монгол” наадам ирэх даваа гарагт болно “Дээлтэй Монгол” наадам ирэх даваа гарагт болно
2017/07/08
Сонгуулийн ирц 60.41 хувь хүрсэн учир дахин сонгууль болохгүй Сонгуулийн ирц 60.41 хувь хүрсэн учир дахин сонгууль болохгүй
2017/07/08
Нийслэлд Х.Баттулга 309 603 санал авч ялалт байгууллаа Нийслэлд Х.Баттулга 309 603 санал авч ялалт байгууллаа
2017/07/08
Сонгуультай холбоотой гомдол 73 болон өслөө Сонгуультай холбоотой гомдол 73 болон өслөө
2017/07/08
Гадаадад суугаа 2699 иргэн саналаа өгсөн нь өмнөх сонгуулиас хоёр мянгаар бага байна Гадаадад суугаа 2699 иргэн саналаа өгсөн нь өмнөх сонгуулиас хоёр мянгаар бага байна
2017/07/08
БСШУСЯ-ны харьяа Лаборатори 23 дугаар сургууль “Алтан гадас” одонгоор шагнагдлаа БСШУСЯ-ны харьяа Лаборатори 23 дугаар сургууль “Алтан гадас” одонгоор шагнагдлаа
2017/07/06
168 кг жинтэй сүйт бүсгүйд таарах хуримын даашинз олдоогүй учраас нүцгэн хуримлажээ 168 кг жинтэй сүйт бүсгүйд таарах хуримын даашинз олдоогүй учраас нүцгэн хуримлажээ
2017/07/06
ПРОГРАММИСТ ЗӨН БИЛЭГТЭН ЮУ ХЭЛЭВ ? ПРОГРАММИСТ ЗӨН БИЛЭГТЭН ЮУ ХЭЛЭВ ?
2017/07/06
Эрдэмтэд эмэгтэй хүний жинхэнэ гоё царайны шалгуурыг тогтоосон байна Эрдэмтэд эмэгтэй хүний жинхэнэ гоё царайны шалгуурыг тогтоосон байна
2017/07/06
Унаач хүүхдүүдийг цахим бүртгэлд хамруулна Унаач хүүхдүүдийг цахим бүртгэлд хамруулна
2017/07/06
МАН-ын бичлэгүүдийг задалсан гэх хүний машин "Баянгол" зочид буудлын хашаанд байна МАН-ын бичлэгүүдийг задалсан гэх хүний машин "Баянгол" зочид буудлын хашаанд байна
2017/07/06
Наадмаар худалдаа, үйлчилгээний газруудын ажиллах цагийн хуваарь Наадмаар худалдаа, үйлчилгээний газруудын ажиллах цагийн хуваарь
2017/07/06
Д.Гантулга гишүүн хэвлэлийн хурал зарлалаа Д.Гантулга гишүүн хэвлэлийн хурал зарлалаа
2017/07/06
Өмгөөлөгч Г.Батбаярт хагас сая доллар ямар замаар ирэв ? Өмгөөлөгч Г.Батбаярт хагас сая доллар ямар замаар ирэв ?
2017/07/06
Энэ оны эхний долоон сарын хүүхдийн мөнгийг олгож эхэллээ Энэ оны эхний долоон сарын хүүхдийн мөнгийг олгож эхэллээ
2017/07/06
Үс засуулбал жаргал ирнэ Үс засуулбал жаргал ирнэ
2017/07/06
 Улаанбаатарт 19-21 градус дулаан байна Улаанбаатарт 19-21 градус дулаан байна
2017/07/05